Шууд Chart

Сэтгэл ханамжтай байдал, таашаалыг бэлэгний үнэтэй харьцуулшгүй

2013-06-29 16:25:04

Екатеринбург хотод нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгджээ. Хамгийн онцгүй бас хамгийн дуртай бэлэгнүүдийг дэлгэн тавьсан уг үзэсгэлэнгээс харахад эмэгтэйчүүд гар нүүрийн алчуурыг хамгийн муухай бэлэг гэж тооцдог бол эрчүүд оймс, дотуур хувцас бэлгэнд авах дургүй аж.


Мэргэжилтнүүд хүнд хамгийн дуртай бэлгийг нь өгөхийн тулд санамсаргүй баярлуулах аргыг бодож олох хэрэгтэй гэдэг. Сэтгэл ханамжтай байдал, таашаалыг бэлэгний үнэтэй харьцуулшгүй. Хэрэв хүнд бэлэглэсэн бэлэг сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол хэдий их мөнгө зарцуулсан байлаа ч үнэ цэнэгүй болдог.

Дийлэнх хүмүүс өчүүхэн боловч сэтгэлээсээ өгсөн бэлэг хамгийн үнэ цэнэтэй гэдэг. Гэвч бэлэг авч буй хүний сэтгэл хөдлөл, догдлол бэлэгний овор хэмжээнээс хамаардаг аж. Бэлэгний хэмжээ том байх тусам хүний сэтгэл ханамж өндөр байдаг бөгөөд энэ нь ухамсраас ангид байдаг гэж судлаачид үздэг.

Судлаачид бэлэг авч буй хүнд юу эерэг сэтгэгдэл төрүүлдгийг тодорхойлох гэж оролдсон юм. Бэлгийн карт, жинхэнэ бэлэг хоёроос хүн жинхэнэ бэлгийг сонгодог аж. Эндээс судлаачид хүний уг ухамсаргүй сэтгэлийн хөөрлийг хуурахад амархан гэдгийг тогтоосон байна.

Том хоосон хайрцгийг цаасаар дүүргээд гадуур нь туузаар ороосон ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах гэнэ. Сэтгэл судлаачид чихэр, тэмдэглэлийн дэвтэр, флэш зэрэг хэрэглээний зүйл бэлэглэхгүй байхыг зөвлөдөг. Мөн гал тогооны хэрэгсэл бэлгэнд өгөх тухай бодоод ч хэрэггүй гэж анхааруулж байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сэтгэл ханамжтай байдал, таашаалыг бэлэгний үнэтэй харьцуулшгүй  
Үзсэн: 2533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй