![](/uploads/201711/news/thumb/bce57859e1a8cf7a3b0b5cefabb11a98_x3.jpg)
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалт Гааг хотноо энэ сарын 10-ны өдөр боллоо.
Уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, Элчин сайд О.Оч болон албаны бусад хүмүүс, Нидерландын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Жан Виллем Беаужеан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд талууд уулзалтын үеэр харилцан мэдээлэл солилцож, хоёр талын консулын харилцааг хөгжүүлэх, хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар талаар санал солилцов.
Энэ удаагийн уулзалт нь Монгол, Нидерландын ГХЯ хооронд консулын асуудлаар анх удаа тусгайлан зөвлөлдсөн уулзалт болсноороо онцлог байсан бөгөөд цаашид консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцсон байна.
Монгол, Нидерландын консулын зөвлөлдөх уулзалт болов | ||
Үзсэн: 1455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.