Шууд Chart

Монголбанк 18.4 тонн алт худалдан авав

2017-11-15 17:53:31

Монголбанк 2017 оны 11-р сарын 15-ны байдлаар 18.4 тонн алт худалдан авснаар өнгөрсөн онд үзүүлсэн түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давлаа. 

Он гарснаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн үзүүлэлттэй байв.

Монголбанк жилийн эцэст  алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд Монгол алт аяныг амжилттай хэрэгжүүлж, үр дүн нь алт тушаалтын идэвх сэргэж байгаагаар илэрч байна.

Тус аяны гол зорилго нь албан ёсны алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд оршиж, хууль бус арилжааны эсрэг эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сургалт сурталчилгааг тухайлсан зорилтод бүлгүүдэд чиглүүлсэн төдийгүй олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангахад анхаарч ажиллалаа. 

Түүнчлэн Монголбанк алт олборлогч болон алтны арилжаа эрхэлдэг  байгууллага, иргэдийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, тэдний Монгол Улсын эдийн засаг, гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг дэмжин ажиллав.


Монголбанк 18.4 тонн алт худалдан авав  
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй