Шууд Chart

Эрх зүйн цуврал сургалт зохион байгуулж байна

2017-11-16 15:15:37

Монгол Улсын Засгийн Газрын 01 дүгээр албан даалгавар, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хорооны 63 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд тус эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажилчдад Эмнэлгийн захиргааны 10 тоот албан даалгаврыг нийт тасаг, төв, албадад хүргүүлж, Эмнэлгийн даргын Б/542 дугаар тушаал гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хууль болон мөн хуулийн эмч, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой зүйл, заалтууд, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан эрх зүйн баримтуудыг танилцуулан сурталчлах, мэдээлэх, ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  цуврал сургалтуудыг зохион байгуулж эхэллээ.

Энэхүү сургалтыг тус эмнэлгийн захиргаа, хуулийн зөвлөхтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 11 сарын 13-нд тасаг, төв, албадын эрхлэгч, дарга, ахлах сувилагч, ахлах ажилтнуудад, 11 сарын 14-нд эмч мэргэжилтнүүдэд, 11 сарын 15-нд эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний ажилтнуудад зохион байгуулсан. Цаашид нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүд, резидент эмч, дадлагажигч сувилагч нарт хуваарийн дагуу уг сургалтыг үргэлжлэн зохион байгуулна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрх зүйн цуврал сургалт зохион байгуулж байна   
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2017-11-24 16:00
Нэг хэсэг бөө, үзмэрч олноор бий болсон. Одоо бариа засалчийн дамжаа курс цэцэглэж байна. Зурагтаар Туснай зөвшөөрөлтэй, 600 мян төг, 45 хонгийн курсд бүртгээд байх юм. Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндээр ямар ч ангаах ухааны мэдлэггүй хүмүүсээр тоглуулахаар тусгай зөвшөөрөл өгч байна даа.Буруу бариад цус харвах, жирэмсэн эх дутуу төрхөөс эхлээд асуудал их гарна да. Шалгалт оруулж болиулаач.

Бидэнтэй нэгдээрэй