Шууд Chart

Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа

2017-11-17 16:39:23

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулсан баг Хэнтий аймагт ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу томуу төст өвчний болон өвөлжилтийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, бэлтгэлтэй танилцлаа.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн амаржих газар, хүүхэд, дотор, яаралтай тусламж 103, хүлээн авах тасгуудын үйл ажиллагаатай танилцаж үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсож зохих үүрэг даалгаврыг эрүүл мэндийн байгууллагат өгч ажиллалаа.  



Хэнтий аймгийн хэмжээнд  томуу томуу төст өвчний эрсдлээс сэргийлэх бэлэн байдлын төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 12 заалтаар гарган хэрэгжүүлэн, томуу томуу төст өвчний мэдээг 7 хоног бүр авч нэгтгэн, ХӨСҮТ-д хүргүүлж, эрүүл мэндийн байгууллагуудыг эргэн мэдээллээр ханган ажиллаж байна. Аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл өнөөгийн байдлаар амбулаторийн үзлэгийн 4.6 хувийг, түргэн тусламжийн дуудлагын 8.1 хувийг эзэлж байна

Улирлын томуугийн вакцинд тархвар судлалын заалтаар хамрагдах эрсдэлт бүлгийн хүн амын судалгаа гаргаж, дархлаажуулалтыг зохион байгуулж байна.



Одоогийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг  хэвтэн эмчлүүлэх 29 ортой, 17 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд томуугийн дэгдэлтийн үед Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Халдвартын тасагт ор нэмж ажиллах, эмч сувилагчийг нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна.

Ажлын хэсэг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдийн санал гомдол болон олон нийтийн хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр гарч байгаа зарим мэдээллийн дагуу Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж,  эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээллийг авч, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцаа хандлага, ажлын хариуцлагатай холбоотой алдаа дутагдлыг засах үүрэг өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Эрүүл мэндийн сайдын баримтлан ажиллах 5 чигийг танилцууллаа.



Ажлын хэсэг Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж, тус аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар өгсөн зөвлөмж, чиглэлээ танилцуулав. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа  
Үзсэн: 2370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2017-11-24 15:58
Нэг хэсэг бөө, үзмэрч олноор бий болсон. Одоо бариа засалчийн дамжаа курс цэцэглэж байна. Зурагтаар Туснай зөвшөөрөлтэй, 600 мян төг, 45 хонгийн курсд бүртгээд байх юм. Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндээр ямар ч ангаах ухааны мэдлэггүй хүмүүсээр тоглуулахаар туснай зөвшөөрөл өгч байна даа.Буруу бариад цус харвах, жирэмсэн эх дутуу төрхөөс эхлээд асуудал их гарна да. Шалгалт оруулж болиулаач.

Бидэнтэй нэгдээрэй