Шууд Chart

2018 оны хамгийн баян хотуудыг нэрлэжээ

2017-11-21 13:12:57

Дэлхийн эдийн засгийн форумаас ирэх 2018 онд хамгийн баян болох 10 хотын жагсаалтыг гаргасан байна.  Жагсаалтад:


НЭГ: 2018 онд дэлхийн хамгийн баян хотоор Япон улсын нийслэл Токио хотыг нэрлэж байна.


ХОЁР: АНУ-ын Нью-Йорк хот санхүү эдийн засгийн гол төв болдгоос гадна, сүүлийн жилүүдэд технологи, бүтээлч үйлдвэрлэлээр илүүтэй хөгжиж байна.


ГУРАВ: Их Британийн нийслэл Лондон хот 987 тэрбум америк долларын үнэлгээтэй орж ирж байна. Энэ хотод санхүүгийн салбар голлох байр суурьтай.


ДӨРӨВ: Шоу цэнгээний ертөнцөөр алдартай Лос Анжелес хот 934 тэрбум америк долларын үнэлгээгээр орж байна. Гэхдээ шоу бизнесээс гадна банк санхүүгийн салбарын ч голлох байр суурийг эзэлдэг юм.


ТАВ: Хувцас загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогч гэгддэг Францын нийслэл Парис хот 892 тэрбум америк долларын үнэлгээгээр орж байна.


ЗУРГАА: АНУ-ын Чикаго хот 633 тэрбумаар үнэлэгдэн нэрлэгдэж байна. Тус хот нь тээвэрлэлт болон түгээлтийн гол төв нь болдог юм.


ДОЛОО: АНУ-ын Даллас хот 513 тэрбум америк долларын өртөгтэйгөөр тус жагсаалтад бичигдэж байна. Бизнес эрхлэх хамгийн таатай, уян хатан боломж олгодог уг хотод жилд дунджаар 732 мянган ажлын байр шинээр бий болж байдаг гэнэ.


НАЙМ: Хятадын Шанхай хот 506 тэрбум америк долларын өртөгтэй орж байна. Хятадын хамгийн том хот төдийгүй, хамгийн их хүн амтай хотод тооцогддог. 2016 оны байдлаар л гэхэд, 25,1 сая хүн амтай гэсэн тооцоо гарсан байдаг. Шанхай хот нь санхүү эдийн засгийн томоохон төв болдгоос гадна технологийн төв хэмээн үздэг.


ЕС: АНУ-ын нийслэл Вашингтон ДиСи хотыг нэрлэж байна. Нийт өртгийг 490 тэрбум америк доллароор үнэлжээ. Уг хотын хүн амын тоо ирэх 30 жилийн дотор 1 саяар нэмэгдэж, 1,6 саяд хүрэх тооцоо гарчээ.


АРАВ: АНУ-ын Сан Франциско хот 434 тэрбум америк долларын өртөгтэйгөөр орж байна. Алдарт Силиконы хөндийд үйл ажиллагаа явуулдаг компаниуд хотын хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. 2007 оноос хойш, уг хөндийн компаниуд дотоодын нийт бүтээгдэхүүний 17,6 хувийг дангаараа бүрдүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2018 оны хамгийн баян хотуудыг нэрлэжээ  
Үзсэн: 2996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй