Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2017 он гарснаас хойш 58 хувь өсч 2.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд ТОП-20 индекс 21 мянган нэгжийн түвшнийг давж 70 гаруй хувь өссөнөөр дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлж байгаа тухай Блүүмбэрг ТВ Монголиа онцолсон байна.
Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 12,278.08 нэгж байсан бол 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 75 хувиар өсч, 21,764.14 нэгжид хүрсэн байна. Энэ өсөлтөнд индексийг бүрдүүлэгч “АПУ” ХК /APU/, “Тавантолгой” ХК /TTL/, “Сүү” ХК /SUU/ “Монгол Шуудан” ХК /MNP/ болон “Говь” ХК-иудын /GOV/ өсөлт нөлөөлсөн байна.
ТОП-20 индексийн өсөлтийг дэлхийн бусад томоохон индексүүдтэй харьцуулсан харьцуулалтыг дараах графикаас харна уу.
График 1.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.