Шууд Chart

“Инвест Монголиа Токио-2017″ олон улсын чуулга уулзалтад оролцож байна

2017-11-24 16:15:14

“Инвест Монголиа Токио-2017″ олон улсын чуулга уулзалт Японы Токио хотноо өнөөдөр болж байна. Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хэтийн төлөв, хөгжлийн бодлого зэрэг сэдвээр  найман  хэлэлцүүлэг болно.

Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш Токио хотноо зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын төрийн байгууллагуудыг төлөөлж Монгол банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд нар оролцож байна.


“Инвест Монголиа Токио-2017″ олон улсын чуулга уулзалтад оролцож байна   
Үзсэн: 1129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй