Шууд Chart

53 компанийн 912.927 ширхэг хувьцаа арилжжээ

2017-11-25 12:44:03

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 53 хувьцаат компанийн 912,927 ширхэг хувьцаа арилжигдсанаас 33 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Глобал монголиа холдингс" ХК /HML/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь  өссөн бол "Монноос” ХК-ийн /MNS/ ханш хамгийн өндөр буюу 7.89 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 257 ширхэг үнэт цаас 25.2 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 556 ширхэг үнэт цаас 55.6 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,267.62 нэгж болж 0.8 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,430,507,134,129.98 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


53 компанийн 912.927 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 2306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй