Шууд Chart

Зам ашигласны төлбөр авахаар боллоо

2013-12-03 13:09:37

Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2014 оны 1 сарын 1-нээс эхлэн авахаар боллоо.

Тиймээс нийслэлд авто тээврийн хэрэгсэл эзэмшиж буй бүх иргэн аж ахуйн нэгж авто зам ашигласны төлбөрийг моторын хүчин чадал, хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад жилд нэг удаа авах юм. Энэхүү төлбөрөөр автозамыг нөхөн сэргээх, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулах бөгөөд нийслэлийн төсөвт 8,6 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн шалган бүртгэх товчоодоор нэвтрэн Улаанбаатар хот руу орж ирэхэд улсын дугаар харгалзахгүй 500 төгрөг авдаг байсан. Харин авто зам ашигласны төлбөрийг авч эхэлснээр улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авахгүй бөгөөд орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авахаар боллоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөөнөөс хот руу орж ирэх чиглэлийг саармагжуулах зорилгоор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлөхөөр болсон байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Зам ашигласны төлбөр авахаар боллоо   
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй