Шууд Chart

“Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит шагналтнууд өнөөдөр шагналаа гардаж авлаа

2013-12-03 14:08:26

Өнөөдөр МҮОНР-ийн Хурлын зааланд “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит шагналтнуудад шагналыг нь гардуулах ёслолын ажил боллоо.  Уг ёслолын ажилд МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир, “Монголын Мэдээ” агентлагийн захирал С.Батзаяа, “Монголын Тариаланчдын Холбоо”-ны тэргүүн Ч.Пэрэнлэй нар болон бусад хүндэт зочид оролцлоо.

 Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Ургацын Далай” нэвтрүүлэг энэ жил 49 нас хүрж байгаа юм. Анх 1987 онд нэвтрүүлгийн нэрэмжит шагналаа бий болгож байсан түүхтэй.  Тэрхүү анхны шагналын эзнээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Орхонтуул” САА-н агрономич Нянгарын Цээрэн тодорч байсан бол дараа нь Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын “Найрамдал” САА-н агрономич Санжийн Хундмаа, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” САА-н агрономич Түндээлэйн Жаргалант нар тус бүр шагнагдаж байжээ.
 
Нэгэн үе тасраад байсан тариаланчдын нэр хүндтэй энэхүү шагналыг 2010 оноос дахин сэргээснээр энэ жил 4 дэхь жилийнхээ эздийг тодруулаад байна.
Энэ жилийн шагналын эзэд: 
 
 
 
-           ШИЛДЭГ НОГООЧИН- Зундуйн Алтангэрэл (Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн харьяат ногоочин)
 
 
-       ШИЛДЭГ АГРОНОМИЧ- Чойдонгийн Нямжав (Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Шимт бүрэн” ХХК-ийн агрономич)
 
 
 -         ШИЛДЭГ АГРОТЕХНИКЧ- Доржготовын Тогтохбаяр (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тариаланч)
 
 
-           ШИЛДЭГ МЕХАНИКЖУУЛАГЧ- Нямсүрэнгийн Жаргалбат (Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж Мандал Уул” ХХК-ийн механикжуулагч)
 
 
            ШИЛДЭГ МЕНЕЖЕР- Цэрэндоржийн Амаржаргал (Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” ХХК-ийн захирал)
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит шагналтнууд өнөөдөр шагналаа гардаж авлаа  
Үзсэн: 4404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-12-03 19:50
ШИЛДЭГ АГРОТЕХНИКЧ- Доржготовын Тогтохбаяр (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тариаланч) Ахдаа БАЯР ХҮРГЭЕ!
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-12-03 15:37
монголын ард түмний хоол хүнсийг бэлтгэдэг газар тариалангийн үйлдвэрлэлийн шилдэг сайчуудад шагнал гардсанд баяр хүргэе. Бас "Ургацийн далай" нэвтрүүлгийн хамт олонд ажлын амжилт хүсъев
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2013-12-03 15:30
Чойдонгийн Нямжав (Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Шимт бүрэн” ХХК-ийн агрономич)-доо гэр бүл, үр хүүхэд, төрөл саднаас нь ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ! Танаараа бахархдаг шүү

Бидэнтэй нэгдээрэй