Шууд Chart

Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ

2013-12-03 14:40:28

12 сарын 3-ны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, юань худалдан авах болон худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.

 Өнөөдөр банкууд таван сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, ам.долларын форвард хэлцэл хийх санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ. Харин өнгөрсөн Пүрэв гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 61.1 сая юанийг 286.60 төгрөгийн ханштайгаар худалджээ.
 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ   
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй