Энэ оны гуравдугаар улиралд төгрөгийн хадгаламж нэг их наяд төгрөгөөр өссөн талаар Монголын банкны холбоо тайландаа дурджээ. Манай улсын банкны салбарын нийт хөрөнгө 28.1 их наяд төгрөгт хүрсэн.
Энэхүү үзүүлэлт нь өмнөх улирлаас 9.1 хувиар, өмнөх жилийн мөн үеэс 13.8 хувиар өссөн нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн хурдацтай өссөн үзүүлэлт болж байна.
Сүүлийн гурван улирал 25 их наяд орчимд тогтвортой байсан банкны салбарын нийт хөрөнгө нэг улирлын дотор 2.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүний 78 хувийг харилцах хадгаламжийн өсөлт бүрдүүлжээ. Мөн энэ оны гуравдугаар улиралд төгрөгийн америк доллартай харьцах ханш 4.9 хувиар суларсан нь нийт хөрөнгийн төгрөгөөр илэрхийлсэн дүнг өсгөхөд нөлөөлсөн. Тайлант улиралд банкны нийт харилцах хадгаламж 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 14 их наяд төгрөгийн босгыг давсан бол төгрөгийн хадгаламж нэг их наяд төгрөгөөр өссөн байна.
Мөн 14 арилжааны банкнаас 12 нь ашигтай ажиллаж байгаа бол өнгөрсөн оны мөн үед есөн банк ашигтай ажиллаж байсан юм. Банкуудын ашигтай ажиллагаанд чанаргүй зээлийн багцын өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад бага байгаатай холбоотой юм. Өнгөрсөн онд системд нөлөө бүхий зургаан банкнаас хоёр банк 10 тэрбум төгрөгөөс дээш цэвэр ашигтай ажиллаж байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар таван банк 10 тэрбум төгрөгөөс өндөр ашигтай ажилласан талаар Монголын банкны холбоо тайландаа дурджээ.
Төгрөгийн хадгаламж нэг их наяд төгрөгөөр өсчээ | ||
Үзсэн: 1969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.