Шууд Chart

31 компанийн 386 438 ширхэг хувьцаа арилжжээ

2017-11-30 10:02:14

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 386,438 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК /ONH/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Монгол Савхи” ХК-ийн /UYN/ ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1.4 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 445 ширхэг үнэт цаас 44.5 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,261.81 нэгж болж 0.42 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,406,461,442,523 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


31 компанийн 386 438 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй