Шууд Chart

О.Магнай дарга орон сууцны үнийг хянана

2013-12-04 10:01:52

Манайд шинээр баригдаж ашиглалтад орж байгаа орон сууцны үнэ сүүлийн хэдэн сар тасралтгүй нэмэгдсээр байгаа. Барилга барьж байгаа компаниуд орон сууцны мкв-ын үнээ өөрсдөө хүссэнээрээ нэрлэж байгаа нь иргэдийг ихээхэн бухимдалд оруулаад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар хамгийн хямдхан орон сууц мкв нь 1,8 сая төгрөгийн ханштай байна. Энэ талаарх гомдол санал ШӨХТГ-т ихээр ирэх болсон учир ШӨХТГ Эрүүгийн цагдаагийн газартай хамтарч орон сууцны мкв-ын үнийг хянаж ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.

Нийтэлсэн: О.Энхмаа

О.Магнай дарга орон сууцны үнийг хянана  
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй