Шууд Chart

Баяр наамдаар “Хүй долоо худаг”-т 50 метр тутамд хогын сав байршуулна

2013-06-30 15:17:11

“Хүй долоо худаг”-ийн наадмын бэлтгэл ажлыг СУИС хариуцаж байгаа билээ.Жил болгон наадмаар энэ газар хогны асуудалтай тулгардаг нь заншил шахам болоод болсон.

Наадам зохион байгуулах хорооноос  хогны асуудлыг шийдвэрлэдэг боловч наадам дууссаны дараа хогондоо дарагдсан хаа сайгүй эмх замбараагүй байдал үүсдэг. Харин энэ жил “Хүй долоо худаг”-т 50 метр тутамд хогийн сав байрлуулахаар болжээ. Мөн 20 га талбайд 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулахаас энэ жил 5800 автомашины зогсоолыг хийж дуусгах юм байна.

Харин 12.5 га наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд тойрог хэлбэрээр эко хавтан тавьж,  тойргын голд зүлэгжүүлэлт хийн наадмын үзүүлбэр, тоглолтуудыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга, Үндэсний баяр наадмын гол үйл явдал  Хүй долоон худагт болохоор цаашид төлөвлөн ажиллана, гол хөрөнгө оруулалтууд тэнд хийгдэх болно гэдгийг онцолсон байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Баяр наамдаар “Хүй долоо худаг”-т 50 метр тутамд хогын сав байршуулна  
Үзсэн: 1714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй