Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг оношлогоо хийлээ

2013-12-04 11:23:14

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-аас энэ оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг зарласан.   Энэ өдөр ХАХНХЯ, СЗХҮТ,  Яамд, хөгжлийн бэрхшээлтэй ЭМЯ, ССАЖЯ, БШУЯ, НЗДТГ, МХБИНХ, МХБИҮХ, МТИҮХ, МХИҮХ-ний төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон хэвлэлийн бага хурал болон “Нээлттэй өдөрлөг”-ийг СЗХҮТ-д зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ХАХНХЯ, СЗХҮТ, НДЕГ,НХҮЕГ, ХТҮГ, Нийслэлийн хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн төв бирж, Сэргээн засах хэрэгсэл, хиймэл эрхтний үйлдвэр, МХБИНХ, Тусгай сургуулиуд, Төрийн бус байгууллагууд оролцов.   Өдөрлөгөөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл, нийгмийн даатгалын үйлчилгээ, халамжийн хөнгөлөлт, тусламжийн талаар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд хэрхэн хамруулах,мэргэжлийн боловсролд хэрхэн хамрагдах, ажил хөдөлмөрт зуучлах ,хүүхэд хамгаалал, үйлчилгээний талаарх зэрэг мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээ ”ОНОТХҮ-ний хүртээмж – бидний оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Халамж үйлчилгээний ерөнхий газар, МХБИНХ, “Түгээмэл хөгжил төв” хамтран зохион байгуулав.

   Түүнчлэн протез, ортопедийн хэрэгслийг ашиглах заавар зөвлөгөө өгч, иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийлээ.
 
Нийтэлсэн: Б.Баярт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг оношлогоо хийлээ   
Үзсэн: 2082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй