Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Тамгын хэлтсийн дарга Д.Амарсайхан, Харьяатын хэлтсийн дарга Т.Хангэрэл, Хүүхэд үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл нар гадаадын иргэдэд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцахаар АНУ-ын Вашингтон хотод 11 дүгээр сарын 15-24-ний өдрүүдэд ажиллалаа. Тэд “Холт олон улсын байгууллага” ТББ-ын Монгол ба Солонгос хөтөлбөрийн захирал Паул Сунгбаэ Ким-тэй уулзаж, “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын Гаагийн конвенц”-ийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Энэ үеэр дээрх төрийн бус байгууллагын зуучлалаар АНУ-д үрчлэгдсэн Монгол Улсын харьяат 30 гаруй хүүхэд болон тэдгээрийн гэр бүлтэй уулзаж, хүүхдүүдийн аж амьдрал, орчиндоо дасан зохицож буй байдалтай газар дээр нь танилцлаа. Уулзалтын үеэр хүүхдүүдэд эх орных нь түүх, ёс заншил, соёлын талаар мэдлэг өгөх үүднээс монгол хэлний “Цагаан толгой” сурах бичиг, Монгол- Англи орчуулга бүхий үлгэрчилсэн “Монголын нууц товчоо”-г дурсгав.
Мөн эдгээр хүүхдийн суралцдаг сургуулийнх нь захирал, багш нар тэдний, оюуны хөгжил, анги хамт олны идэвх, сурлагын талаар мэдээлэл өгч, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж, сонирхлоо хөгжүүлж буйг танилцууллаа.
Тус Газрын албаны төлөөлөл хүүхэд үрчлэлтийн дараа хяналт тавих гурван талт гэрээний хэрэгжилтийг “Хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилт, хэл ярианы хөгжил болон нийгмийн идэвх сайн байсан ба тайланг цаг тухайд ирүүлж байсан нь бодит байдалтай таарч байна” хэмээн дүгнэсэн юм.

Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийг эргэлээ | ||
Үзсэн: 1718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.