Шууд Chart

Монгол-93 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

2013-12-04 13:13:34

Манай улс дотооддоо газрын тос гарган авч, Хөх хотын нефьт боловсруулах үйлдвэрт нийлүүлж эргүүлэн авч байгаа. Өнгөрсөн 4  сараас эхлэн өнөөдрийг хүртэл сардаа 4-10 мянган тонн, нийт 60 гаруй мянган тонн Монгол-93 шатахуун авсан тухай Газрын тосны газраас мэдээлэл хийжээ. Манайд олборлож байгаа газрын тосны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд дахин санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд 2014 оноос сардаа 30-40 мянган тонн шатахуун оруулж ирэхээр болжээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол-93 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй