![](/uploads/201712/news/thumb/7055221912aeccd9b49a59e65f7d4ee2_x3.jpg)
Монголбанк энэ оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор илүү буюу 8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэхээр “Монгол алт” аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч байгаа нь үүнд нөлөөлжээ.
Ялангуяа алт олборлогчид “төрц алт” олборлосон тохиолдол бүрт Лондоны үнэт металлын биржийн тухайн өдрийн ханшаас 10 хувиар илүү үнээр Монголбанканд тушаах боломжтой юм. Байгалийн тогтоц буюу төрц хэлбэртэй алтыг 400 граммаас дээш жинтэй, эсвэл онцгой сонин хэлбэр дүрстэй олдвол жин харгалзахгүй худалдан авдаг байна.
Монголбанк 19.1 тонн алт худалдан авчээ | ||
Үзсэн: 2094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.