Цагдаагийн албаны тухай хуулиар ЗЦГ, Дотоодын цэргийн анги, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах албыг татан буулгахаар болсон байна. Цагдаагийн албаны бүтцийн өөрчлөлт нь энгийн цагдаа нарт сайн нөлөөтэй, харин дарга нарт халгаатай шийдвэр аж.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ЗЦГ-ыг татан буулгах гэнэ. Ингээд цагдаагийн газрын албан хаагчдыг дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хуваарилж, цагдаагийн байгууллагын төсвийг хэмнэхээр болжээ. Ингэснээр энэ салбарт төсөв мөнгөний хэмнэлт болж, гудамжинд өдөр, шөнөгүй зогч, аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа жинхэнэ замын цагдаа нарын орон тоог хоёр дахин нэмэх боломж бүрдэх аж. Өнөөдрийн байдлаар замын цагдаагийн байгууллагад 4600 гаруй албан хаагч ажиллаж байгаагийн 60 гаруй хувь нь удирдах төвшинд ажилладаг аж.
ЗЦГ-ыг татан буулгана | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.