
Америкийн супер модель, жүжигчин, телевизийн продюссер Тайра Банкс өнөөдөр 40 нас хүрч байна. Хамгийн анх 16 наснаасаа загвар өмсч эхэлсэн тэрбээр дэлхийн алдарт олон брэндийн нүүр царай болж томоохон загварын агентлагуудад харьяалагддаг байсан билээ. 1997-2005 он хүртэл “Victoria`s Secret”-ийн сахиусан тэнгэр явсан модель маань загварын ертөнцөд хүч түрэн орж ирэн өөрийн ноёрхлыг тогтоохдоо зөвхөн ганцаараа модель байхыг хүсээгүй юм. Тиймдээ ч Тайра Банкс өөрийн хувийн компанийг байгуулж дэлхий даяар алдартай “America`s Next Top Model”, “TheTyra Banks show” шоу нэвтрүүлгүүдээ хийж эхэлсэн юм. Тэр шоунуудаараа дэлхийн хэмжээний олон моделиудыг бэлтгэж гаргасан бөгөөд түүнийг “Топ моделиудыг төрүүлэгч Супер модель”хэмээн нэрлэдэг ажээ. 1993 оноос эхлээд хэд хэдэн цуврал кинонуудад амжилттай тоглож өөрийнхөө чадварыг илтгэж чадсан Тайра Банкс “Time” сэтгүүлээс нэрлэдэг дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэгээр тодорч байжээ.

Алдарт модель Тайра Банкс 40 нас хүрлээ | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.