
НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж хүмүүнлэгийн үйлсэд идэвхитэй оролцдог хүмүүсийг НҮБ-ын Хүүхдийн сангаас тодруулж “элч төлөөлөгч”-өөр тодруулдаг уламжлалтай. Hollywood-ын оддоос Orlando Bloom, David Beckham гэх мэтчилэн олон од элчээр сонгогдож байсан бол энэ удаад хамгийн отгон элчээр дуучин Кэти Пэрри тодорчээ. Тэрээр өөрийнхөө уран бүтээлүүдээр хүмүүсийн эрхийг дэмждэг гэдгээ илэрхийлдэг ба сүүлийн үед сайн дурын хүмүүнлэгийн үйлсэд ихээр оролцох болсон гэнэ. Хүүхдийн сангийн элч дуучин болсныхоо дараа тэрбээр “Би маш их баяртай байна, биднээр дамжуулж өөртөө итгэлгүй байдаг олон хүүхэд залуучууд итгэлтэй болж чадна гэж бодож байна” гэж хэлсэн байна.
Кэти Пэрри элч дуучин боллоо | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.