Шууд Chart

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

2013-12-05 09:51:01

Монголчуудын хамгийн ихээр зорчих болсон Хонгконгийн нисэх онгоцны буудалд онгоцоо хүлээгээд зогсож буй хүнд сэжиг бүхий монгол иргэд гар тээш, ачаагаа "Түр харж байхгүй юу, гарч хоол идчихээд ирье" гэж хэлээд орхиод явдаг байна. Харин ирэхгүй болохоор ачааг нь аваад суудаг ч ачаагаа үлдээсэн хүн нь аль хэдийнэ онгоцондоо суучихдаг бөгөөд  ачааг нь хилээр авч гарч ирэхийг хүлээж  байдаг гэнэ.

Тиймээс хүний захиас, дайсан эд зүйлс авч явахгүй байх, хил нэвтрэхийн өмнө өөрийн халаас, гар тээш зэргээ сайтар шалгаж түгжиж байх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй