
Манай улсад Мянганы хөгжлийн 9 зорилго, 24 зорилт, 67 шалгуур үзүүлэлт батлагдсан бөгөөд 9 зорилгын гуравны нэг нь хүн амын эрүүл мэндтэй холбоотой байдаг. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дэвшүүлсэн зорилтдоо хүрсэн гурван зорилт байгаагийн нэг нь эрүүл мэндийн салбарынх гэнэ. Тус салбарынхан тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах гэсэн зорилтыг бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа ажээ.
Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн тав дахь удаагийн тайланд хөндлөнгийн судлаачаар ажилласан А.Гэрэлтуяа: “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд дөрөв дахин бууруулах зорилт бүрэн биелсэн. Ер нь Монгол Улс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулсан үзүүлэлтээрээ тивдээ сайн явж байгаа. Ази Номхон далайн бүсийн 55 орны зөвхөн тав нь 2015 оны төвшиндөө хүрсэн яваа. Тэдгээр таван улсын нэг нь Монгол юм” гэж дүгнэжээ.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж чаджээ | ||
Үзсэн: 1317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.