Шууд Chart

Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартууд батлагдлаа

2017-12-09 09:55:49

Монгол Улсын “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хууль 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдсан. Тус хуультай уялдан Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо дөрөвдүгээр бүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл, чиг үүрэг шинэчлэгдсэн.

Иймээс хуультай нийцүүлэн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах ажлыг Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/182 дугаар тушаалаар Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг дараах стандартуудыг боловсруулан, Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор энэ оны 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн заавал мөрдөхөөр батлууллаа.  Үүнд:

    Клиникийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6673:2017
    Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6674:2017
    Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6675:2017
    Эмгэг судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6676:2017
    Өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5292:2017
    Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017
    Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн стандарт MNS 6330:2017

Эдгээр стандартууд батлагдсанаар өнөөгийн эрүүл мэндийн салбарын баримталж буй бодлого, шинэ чиг хандлагыг тусгасан үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэлд нийцсэн ээлтэй орчин бүрдэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй, чанартай, аюулгүй хүргэх нөхцөл боломж бүрдэх юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартууд батлагдлаа  
Үзсэн: 7968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй