Шууд Chart

189 892 ширхэг хувьцаа арилжжээ

2017-12-10 10:14:00

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 189,892 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Э-Транс Ложистикс" ХК /ETR/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.55 хувиар өссөн бол "Оллоо” ХК-ийн /OLL/ ханш хамгийн өндөр буюу 14.29 хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас  1.2 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,230.63 нэгж болж 0.99 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,633,535,201,424 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


189 892 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй