Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-12-05 09:23:01

УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Тодруулбал, Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан 09.00 цагт “Г” танхимд болно. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 09.00 цагт  “В” танхимд хуралдана.
 
10:00 цагт Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын "Нийтлэг үйлчилгээний чанар-шинэчлэл" нээлттэй өдөрлөг Төрийн ордны Их танхимын хойд фоеэ-д эхэлнэ. Нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоно.
 
11.00 цагт АН-ын сэтгүүлчидтэй уулзах цаг 4/11 уулзалт 11:00 цагт ТЭЦ 2 станцын байранд болно.
 
11.00 цагт MN мэдээллийн төвд МоАХ-ны анхдагч ахмад зүтгэлтний холбооноос “Төр засаг ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүдээ мартсан уу” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
12.00 цагт MN  мэдээллийн төвд “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооноос Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудлыг нэрлэж мэдээлэл хийнэ.
 
14.00 цагт Монголын Урлагийн Зөвлөл болон Америкийн Монголчуудын Соёлын Холбооны хамтран “Ирээдүйн Авьяастан” тэтгэлгийг Хөгжим Бүжгийн Коллеж, МУ-ын Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнуудад өнөөдөр МУЗ-ийн “Улаан гэр” галерейд гардуулна.
 
Гэр хороололд гал түймэр гарч байгаатай холбогдуулан БГД-ийн ОБЕГ  шалгалтаар явна. Шалгалт тус дүүргийн 9-12 дугаар хорооны айл, өрхүүдэд хийгдэнэ.  
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй