Шууд Chart

32 ченжид эрүүгийн хэрэг үүсгэлээ

2013-12-05 09:32:28

Японоос хуучин машин Монголд авчирч, худалддаг 32 ченжид хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь тэднийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Монголд  Япон улсаас 100 мянган машин оруулж иржээ. Үүнээс 95 хувь нь нэр бүхий 32 ченжийн гараар дамжсан байдаг гэнэ.
 Тэд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн татвар төлдөг ч аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвар төлдөггүй байсан нь ЭЦГ-ын шалгалтаар тогтоогджээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

32 ченжид эрүүгийн хэрэг үүсгэлээ   
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй