Шууд Chart

7.06 сая баррель газрын тосыг экспортлов

2017-12-12 13:06:40

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон экспортолж,  “2017 оны төсвийн тухай” хуулиар борлуулалтын орлогоос улсын төсөвт 191.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй.

2017 оны 12 дугаар сарын 11-ний байдлаар нийт 7.14 сая баррель /968 мянган тонн/ газрын тос олборлон 7.06 сая баррель /960 мянган тонн/, газрын тосыг экспортолж, улсын төсөвт 178.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн экспорт  85.3 хувь, төсвийн орлого 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс “2017 оны төсвийн тухай” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7.7 сая баррель газрын тос олборлон экспортлож, улсын төсвийн төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллаж байгаа юм.


7.06 сая баррель газрын тосыг экспортлов   
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй