"Алт-2" хөтөлбөрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” А/62 А/98 тоот тушаалаар байгуулагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийн судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан.
Сүүлийн жилүүдэд алтны салбарын хууль эрх зүй, татварын орчин сайжирснаар алтны тушаалт тогтвортой өсч байна. 2012 онд алтны олборлолт 5.9 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 20 тонн болж өсөхөөр байна.
Мөн "Алт-2" хөтөлбөрийн 4.1.4-т “алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар 2020 онд 25 тонн-д хүргэх”, Монголбанк, УУХҮЯ-ны хамтран боловсруулсан “Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах боломжийн тухай” судалгааны тайланд дурдсанаар нийт олборлолтын таамаглалыг 2021 онд 28.4 тонн-д хүрэх, урт хугацаанд буюу 2025 онд 47.5 тонн-д (Оюутолгойн ил болон далд уурхайн алтны агуулгыг оруулсан) хүрэх таамаглалыг гаргасан байна.
Дээрх судалгаануудад үндэслэн Ажлын хэсгээс Монгол Улсад шинээр байгуулагдах алт цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг ЗО тн байхаар төлөвлөж, үйлдвэр байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзсэн бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргалаа.
Эх сурвалж: УУХҮЯ
Алтны тушаалт тогтвортой өсч байна | ||
Үзсэн: 1187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.