Шууд Chart

130 гаруй машин осолджээ

2013-12-05 10:43:09

Бельги улсад өчигдөр 130 гаруй машин мөргөлдсөн томоохон осол болжээ. Тус улсын баруун хэсгийн Бландерс мужийн Зоннебеке хотод гарсан уг осол нь хэт өтгөн манан буусантай холбоотой гэнэ. Хэргийн газар цагдаа, эмнэлэг болон холбогдох албаныхан ажиллаж байгаа хэдий ч өтгөн манангийн улмаас ажиллахад ихээхэн хүндрэл үүсч байгаа талаар мэдэгджээ. Одоохондоо нийт хэдий хэмжээний хохирол учирсан талаар тогтоох болоогүй байгаа бөгөөд  биеийн байдал нь хүнд байсан 10 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Осолд өртсөн жолооч нар “манан гэнэт л маш их болсон, яг л цагаан хананд тулсан юм шиг юу ч харагдахгүй байсан” хэмээн ярьцгаажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

130 гаруй машин осолджээ   
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй