Шууд Chart

Дэлхийн хамгийн хурдан цахилгаан унадаг дугуй "Gulas Pi1S"

2017-12-15 15:38:36

Одоо хүргэх гэж байгаа мэдээлэл бол унадаг дугуй сонирхогчдод илүү сонирхолтой байх болно гэж найдаж байна. Энэ бол цахилгаан хөдөлгүүртэй унадаг дугуй бөгөөд энгийн нэг цахилгаан унадаг дугуй бус дэлхийн хамгийн хурдан унадаг дугуй гэдгийг онцолж байна. "Gulas Pi1S" нэртэй тус дугуй нь 115 км цаг хүртэл хурдлах чадалтай юм.

Цахилгаан хөдөлгүүртэй, цахилгаан хурдны хайрцагтай унадаг дугуй 38 морины хүчин чадалтай болж өгчээ. Энэ нь 115 км цагийг хурдыг төвөггүйхэн гаргаж чадна гэсэн үг. Сүүлд мэдээлж байгаагаар цахилгаан хөдөлгүүртэй унадаг дугуйн төрөлд хамгийн шилдгээр нь нэрлэгдээд байгааг онцолжээ. Хэдийгээр цахилгаан унадаг дугуй гэж байгаа ч бараг л мотоцикл гэж ойлгож болно. Ойролцоогоор 128 кг жинтэй болсон нь унадаг дугуйнаас хэд дахин илүү жинтэй болсныг илтгэж байгаа юм.

Хатуу бэхэлгээ, телескод сэрээ, арын амортизатортай болсон бол урд талын дугуй нь 10/ 70/ 17 гэсэн хэмжээтэй харин ар талын дугуй нь 130/ 70/ 17 гэсэн хэмжээтэй дугуйтай болсон байна. Пи нэг эс загварын унадаг дугуйнд 6,5 киловатт цаг бүхий батарейг хийж өгчээ. Энэ нь 125 км зам туулахад хангалттай эрчим хүчийг хуримтлуулах боломжтой. 10 киловатт цаг болгон өсгөвөл 200 км зам туулах ч боломжтой юм байна. Үнийн хувьд 23-34 мянган ам.доллар гэнэ.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн хурдан цахилгаан унадаг дугуй "Gulas Pi1S"  
Үзсэн: 4959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2018-08-04 22:21
Хаанаас avah we

Бидэнтэй нэгдээрэй