НҮБ ын соёл боловсрол шинжлэх ухааны байгууллага биет бус соёлын өвийн жагсаалтад японы хоол хүнсний урлагийг нэмж оруулсан байна. Ингэснээр Япончуудын хоол хүнс тэр дундаа Вашоку хэмээн нэрлэгддэг хоолны урлаг дэлхий дахинаа тархах, хүнсний бүтээгдэхүүний эскпорт нэмэгдэх боломжтой болж байна.
Япон улсын иргэдийн гаргасан хүсэлтийн дагууд тус улсын засгийн газар холбогдох хүсэлт материалаа өнгөрсөн жилийн 3 сард НҮБ-д илгээгээд байсан юм. Ингэснээр НҮБ-ын засгийн газар хоорондын зөвлөл Лхагва гарагт Азербайджанд болсон уулзалт хуралдаанаар Япон улсын хүсэлтийг хүлээн авч биет бус соёлын өвийн жагсаалтад тус улсын хоолны уламжлалт урлагийг нэмсэн байна.
Японы Фукушима засаг захиргааны нэгжид 2011 онд тохиолдсон цөмийн байгууламжийн ослоос шалтгаалан Японы хоол хүнстэй холбооотой элдэв сөрөг мэдээлэл цацагдах болсон тул энэ байдлыг арилгахын тулд иргэд нь энэ хүсэлтийг гаргасан юм байна. Үеийн үед тэжээллэг чанартай гэдэг нь батлагдсаар байгаа Япон хоол хийх уламжлалт урлаг соёлыг ийнхүү дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан явдалд тус улсын иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Ингэснээр Япон улсын Кабуку тоглоом, Киотогийн Жион завьт наадам зэрэг нийт 22 урлаг соёлын нэгж НҮБ-ын биет бус соёлын өвийн жагсаалд хамрагдаад байна. Хоол хүнсний соёлын хувьд үүнээс өмнө Франц мөн Италийн газар дундын тэнгис маягийн хоолны дэглэм, Туркийн Кешкек зэргийг уг жагсаалтад багтаасан түүхтэй юм.
| Японы хүнс соёлын өвд бүртгэгдлээ | ||
| Үзсэн: 2148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.