Шууд Chart

“Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага" лекц болно

2013-12-05 15:32:31

Монголын Боловсролын хүрээлэнгийн урилгаар Японы Оберлин их сургуулийн  доктор, профессор Ёширо Танака манай улсад хүрэлцэн иржээ. Тэрээр манай улсын  нийт эрдэмтэн судлаач, багш, бодлого боловсруулагч нарт "Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага"  сэдэвт лекц уншиж зөвлөгөө өгөх гэнэ. Ёширо Танака нь "Дэлхийн боловсролын стратеги", "Японы бакалаврын сургалтын хөтөлбөрийг эргэн харах нь",  "Ази, номхон далайн орнуудын дээд боловсролын хүртээмж, тэгш байдал, хүчин чадал" зэрэг томоохон бүтээлүүдээрээ Японд төдийгүй Европийн орнуудад нэлээд нэрд гарч, хүндлэгддэг эрдэмтэн юм. “Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага"  сэдэвт лекц энэ сарын 7-ны Бямба гарагийн 10 цагаас МУБИС-ийн А байрны хурлын зааланд болно.

 
    
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага" лекц болно  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй