Шууд Chart

Өрөөсөн гаргүй модель

2013-12-05 16:01:46

Загварын ертөнцөд зөвхөн төгс бие галбиртай хүмүүс байдаг гэсэн үзэл нэгэнт үеэ өнгөрөөжээ. Английн “BBC” сувгийн “Britain's Missing Top Model” шоунд хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн бие эрхтний согогтой хүмүүс оролцдог бөгөөд уг шоуны 2008 оны дугаарт түрүүлсэн Кели Нокс хэмээх бүсгүй өдгөө топ модель болсон байна. Шоунд түрүүлсэн даруйдаа дэлхийн хэмжээний загварын агентлаг болох “Take 2 Model Management”-тэй гэрээ байгуулж “Marie Claire” сэтгүүлд зургаа авахуулжээ. Өнөөг хүртэл загварын ертөнцөд байсаар байгаа модель бүсгүй энэ жил “P&G Beauty Vision House Event"-үзүүлбэрт оролцох урилга хүлээн аваад байгаа юм байна. Английн Энфильд хотод ээжийнхээ хамт амьдардаг Кели Нокс бүсгүй төрөлхийн өрөөсөн гаргүй гэнэ. Гэсэн ч тэрээр өөрийнхөө энэ байдалд хэзээ ч сэтгэл гундаж яваагүй бөгөөд одоо бол моделийн ажилдаа дуртай, камерийн өмнө гарах сайхан байдаг хэмээн ярьжээ.

 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өрөөсөн гаргүй модель  
Үзсэн: 2789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй