Шууд Chart

“АПУ” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа

2017-12-21 11:34:29

“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа:       2018.01.25, 11:00 цагт

Бүртгэх өдөр:                                                             2018.01.04

Хуралдах газар:                                                         Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордон

Хурлаар хэлэлцэх асуудлууд:                                    

1. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;

2. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох;

3. АПУ ХК-ийн охин болон хараат компани, тэдгээрийн охин болон хараат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх;

4. АПУ ХК-ийн нэгдэлд хамаарагдаж байгаа компаниудын “Эрх мэдлийн хуваарилалт”-ын баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх.

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн:       Х.Батжаргал - Захиргаа, эрх зүйн албаны дарга, Ч.Ариунсан - ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Б.Эрдэнэтуяа - Үнэт цаас хариуцсан мэргэжилтэн, Э.Солонго- Хуулийн зөвлөх

Холбоо барих утас:                                                          344837, 343063
 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“АПУ” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа  
Үзсэн: 2698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй