Шууд Chart

Япон үндэсний аюулгүйн зөвлөлтэй болжээ

2013-12-06 09:42:00

Японы Засгийн газар АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлтэй ижил үүрэг чиглэлтэй үндэсний Аюулгүйн зөвлөлтэй боллоо. Энэ сарын 4-нд тус улсын ерөнхий сайд Токио дахь өргөөндөө энэ зөвлөлийн анхны уулзалт хуралдааныг зохион байгуулсан аж.
 
Энэ удаагийн уулзалтад ерөнхий сайдын орлогч Таро Асо, гадаад хэргийн сайд Фумио Кишида, батлан хамгаалахын сайд Итцунори Онодера нар оролцож энэ сарын аюулгүй байдлын стратегийн эмхэтгэл, Дорнод Хятадын тэнгист Хятадын талаас тогтоосон агаарын батлан хамгаалахын шинэ бүсийн тухай, Умард солонгосын удирдагч Ким Жон Ын өөрийн авга ахаа албан тушаалаас нь зайлуулсан гэх мэдээллийн тухай зэрэг олон талын асуудлыг хөндөн хэлэлцсэн гэж Японы Эн Эйч Кей сувгаар дамжуулж байна.
 
Гол гол гэсэн яамны сайдууд 2 долоо хоногт нэг удаад уулзалт хийн дипломат харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын хүрээнд баримтлах суурь бодлогоо тодорхойлоход энэ зөвлөлийн үүрэг чиглэгдэж байгаа гэж  албаны хүмүүс мэдээлж байна. Зөвлөлөөс гаргасан бодлого биглэлийг засгийн газарт танилцуулж байх юм байна. Уг зөвлөлийн гол шийдвэрийг Ерөнхий сайд болоод гадаад хэрэг, батлан хамгаалах, сайд нарын танхимын тэргүүн нар гаргах бол ирэх сар гэхэд 60 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн захиргааны нэгжийг байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон үндэсний аюулгүйн зөвлөлтэй болжээ   
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй