Шууд Chart

Ирэх онд дэд бүтцийн салбарт илүү хөрөнгө зарцуулна

2013-12-06 09:45:58

Өчигдөр Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний бэлтгэл хангах” сэдэвтэй уулзалт семинарыг зохион байгуулсан билээ. Уг уулзалтаар манай улсын хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилтийн талаар яамдын хөрөнгө оруулалтын хэлтсийнхэнд танилцуулсан юм.

2014 оны нийт хөрөнгө оруулалтыг зарцуулах салбараар нь ангилбал:
дэд бүтцийн салбарт- 36.96хувь
боловсрол соёл эрүүл мэнд хүний хөгжлийн салбарт-27.43 хувь
хөдөлмөр эрхлэлт хөдөө аж ахуй хөгжлийн салбарт-6.36 хувь
бусад салбарт-29.26 хувийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.
Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт хөрөнгө оруулалтын 81.4 хувь буюу 930.3 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад зарцуулахаар төлөвлөсөн бол 3.9 хувь буюу 44.7 төгрөгийг их засварын ажилд, 10.3 хувь буюу 117.8 төгрөгийг тоног төхөөрөмж техник хэрэгсэл худалдан авахад зарцуулахаар төлөвлөсөн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ирэх онд дэд бүтцийн салбарт илүү хөрөнгө зарцуулна   
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй