Шууд Chart

Венесуэлийн оршин суугчид 335 захирагчаа сонгоно

2013-12-06 09:49:43

Энэ сарын 7-8-ны хооронд  Венесуэл улсад орон нутгийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан Каракас хотын сонгуулийн тойргуудад санал хураах машиныг суурилуулах ажилд   зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дайчлаад байна.
 
Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Венесуэлийн оршин суугчид 335 захирагч, орон нутгийн болон дүүргийн зөвлөлийн 2500 төлөөлөгчийг сонгох юм. Сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаанд зэвсэгт хүчнээс 150 мянга гаруй байлдагчийг томилж байгаагийн 3200 нь зөвхөн нийслэл хотын сонгуулийн тойргуудад ажиллах аж. Даваа гарагт тус улсын нийслэл хотод цахилгаан эрчим хүч тасалдаж, олон тооны оршин суугчдын ая тухтай байдал алдагдсан явдалд тус улсын төрийн тэргүүн Николас Мадуро сөрөг хүчнийхнийг буруутгасан мэдэгдэл хийсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Венесуэлийн оршин суугчид 335 захирагчаа сонгоно   
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй