![](/uploads/201312/news/thumb/5b683234371af161b0cc79e3ecb3e0a9_x3.gif)
АНУ-ын автомашины аж үйлдвэрийн төв Детройт хот ихээхэн хэмжээний өрөнд орсноо албан ёсоор мэдэгдлээ. Энэ явдал нь АНУ-ын түүхэнд өрөнд орсон хамгийн том хот болж байна.
Тус хот барагцаагаар 18 тэрбум ам.долларын өрний асуудлыг зохицуулах хэрэгтэй болсон бөгөөд өрийн тэн хагас нь тэтгэврийн фонд, ЭМ-ийн байгууллагуудын үйлчилгээний төлбөр төлж байгаа даатгалын компаниуд түүнчлэн хотын албан хаагчдад ногдож байгаа гэнэ.
Гэвч дампуурлын тухай хуульд заасны дагуу уг хот өрөө төлөхгүй байж болох гэнэ.Тэр ч байтугай шүүхийн шийдвэрээр хот нийгмийн тэтгэмж, тэтгэврийг багасгаж ч болох аж. Түүнчлэн тус хотын захирагч Кевин Орр шүүхийн шийдвэр хамтын хүчээр өрийг барагдуулах төлөвлөгөөг боловсруулах боломжтой гэж үзэж байна.
АНУ-ын Детройт хот өрөнд оржээ | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.