
Манай улс Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь шилдэг сайн дурын байгууллага тодруулах ёслол байлаа. Өчигдөр “Блю скай” зочид буудалд болсон уг ёслолд Олон улсын сайн дурын байгууллагын болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Мөн Монголын сайн дурын үйл ажиллагааны хөгжилд чухал хувь нэмрийг оруулах илтгэлүүд тавигджээ. Ёслолын арга хэмжээний үеэр “2013 оны Шилдэг сайн дурын байгууллага” -ыг тодруулсан юм. Энэ оны Шилдэг сайн дурын байгуулагаар Монголын “Эмнести Интернэшнл” байгууллага тодорч нэг сая төгрөгийн эзэн болсон бөгөөд тус байгууллагын сайн дурын ажилчин М.Буянхишиг 2014 онд Австрали улсад болох Олон улсын сайн дурынхны чуулганд оролцох эрхтэй болжээ.
Манай улсын шилдэг сайн дурын байгууллага тодорлоо | ||
Үзсэн: 3293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.