Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 11 сарын IV долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 19 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсчээ. Тухайлбал, махны дундаж үнэ хонины ястай нэг килограмм мах дунджаар 6644 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7689 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буюу 22 төгрөгөөр буурч, үхрийн цул мах 0.6 хувиар буюу 56 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Хар Хорин”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.7 хувиар буюу 112 төгрөг, хонины цул мах 2.2 хувиар буюу 150 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Макс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Үхрийн мах 6800-9800 төгрөгний үнэтэй байна | ||
Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.