Шууд Chart

2018 онд нийслэлийн бүх дүүрэгт уушгины хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ

2017-12-26 16:20:48

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан.

Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан.

Мөн 2018 онд ХУД, БГД, ЧД, НД, БНД, БХД-ийн 36.000 хүүхдийг 3 тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд шаардагдах 1 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулсан.

Пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 249 дүгээр тушаалаар нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 2 ,4 ,9 сартай хүүхдийг 3 тунгаар товлолын дагуу дархлаажуулж байна.

 

 

Судалгаа, дархлаажуулалтын үр дүн:

-       Сүүлийн 3 жилийн судалгаагаар уушигны хатгаа өвчний сэжигтэй эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 32-40 хувь нь хүндэвтэр буюу хүнд хэлбэрийн хатгаатай байна.

-       Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 хувь нь гэрээр эмчлэгдэх бүрэн боломжтойг тогтоосон.

-       2016-2017 онд вакцин тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан байна.

-       Вакцин тариулсан хүүхдийн дунд уушигны хатгаа өвчний улмаас хүүхэд эндээгүй байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

2018 онд нийслэлийн бүх дүүрэгт уушгины хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй