Шууд Chart

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлд эхний ээлжинд 1 тэрбум төгрөг хотын төсөвт суулгажээ

2013-12-06 16:46:07

Улаанбаатараа дэлхийн жишигт нийцсэн хот болгож хөгжүүлэх, замын түгжрэл, утааг багасгахад нэмэр болох, залуус иргэдээ унадаг дугуйг сонгож, хөдөлгөөн эрүүл идэвхтэй амьдрахыг уриалсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлийн 2014 оны төсөвт нэг тэрбум төгрөг суулгажээ гэсэн сайхан мэдээ чих дэлслээ.
 
Өнгөрсөн 11-р сарын 6-нд төслийн санаачлагчдын төлөөлөл болох МЗХ, Авто замчин залуучуудын холбоо зэрэг нэр бүхий 9 байгууллагынхан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан УИХ-д өргөн барьж төсөвт суулгуулах хүсэлтээ илэрхийлж байсан, facebook, twitter ашиглан төслийг дэмжиж байгаа их хурлын гишүүдийг саналаа илэрхийлэн мессэж илгээх хүсэлтийг хүртэл явуулаад бужигнуулаад амжсан.
 
Төслийг санаачлагчид 20 гаруй мянган иргэд, залуучуудынхаа санал хүсэлтэд тулгуурласан энэхүү төслөө эхлүүлэх арга зам, гарц , бүхий л боломжийг хайж Нийслэлийн ИТХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-т ханджээ. Эрүүл мэндийн дэд сайд, НИХТөлөөлөгч Ж.Амарсанаа, НИХТөлөөлөгч С.Амарсайхан, Д.Байдраг, Ц.Баатархүү, Н.Баяраа, Г.Ганхүү, Б.Төмөрчулуун, Г.Төмөрбаатар, С.Үнэн нарын гишүүдтэй энэ бүлгийнхэн төслийг боломж нөхцлөөрөө дэмжиж, ямартаа ч 2014 оны нийслэлийн төсөвт нийтдээ нэг тэрбум төгрөг дугуйн зам байгуулах ажилд зориулан суулгуулж чадсан байна. Хүүхэд залуучуудынхаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгуулагдсан Нийслэлийн ИТХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлгийнхэн” эхний жилдээ, эхний ажил нь ийнхүү амжилттай болжээ. Мөн нийслэлийн төсөвт дүүрэг болгонд номын сан байгуулах зураг төсвийн хөрөнгийг суулгажээ.
 

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлд эхний ээлжинд 1 тэрбум төгрөг хотын төсөвт суулгажээ  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй