Шууд Chart

Гаалийн татварыг 92 хувиар бууруулна

2013-12-06 16:55:36

Олон талт чөлөөт худалдааны яриа хэлэлцээг урагшуулах хүрээнд Японы Засгийн газар хэлэлцээнд багтсан бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 92 хувиар бууруулахад бэлэн байгаа аж. Ингэснээр тус улсын Засгийн газар хөдөө аж ахуйн болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг татваргүй бараа бүтээгдэхүүний жагсаалтанд хамруулах хандлагатай болж байгаа гэнэ.

 

Номхон далайг дамнасан түншлэлийн яриа хэлэлцээний хүрээнд Япон улсын Засгийн газар гаалийн татварыг 80 хувиар бууруулах боломжтой хэмээн мэдээлж байсан боловч хэлэлцээнд оролцогч улс орнууд энэ үзүүлэлтийг хангалтгүй хэмээн үзсэн байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан тус улсын Засгийн газар будаа, улаан буудай зэрэг хөдөө аж ахуйн гурван төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг 93,5 хувиар бууруулахаар төлөвлөөд байгаа юм байна.
 
Номхон далайг дамнасан чөлөөт худалдааны түншлэлийн гэрээ байгуулагдсан нөхцөлд гадаад худалдааны эргэлт сайжирч, хэрэглэгчид хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн хүлээн авах боломж нь нэмэгдэх боловч хүн ардын хоол хүнстэй холбоотой бараа бүтээгдэхүүний татвар, хөнгөлөлт оролцогч талуудын хэлэлцээний гол сэдэв болж байгаа юм. Хэлэлцээнд оролцогч АНУ болон бусад улсуудын зүгээс жагсаалтанд хамрагдсан бүх төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх шаардлагатай гэсэн байр суурийг баримталж байна. Гэхдээ Япон улсын эрх баригчдын хувьд дотоодын эрэлт хэрэгцээний аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас дотооддоо өрнөх эсэргүүцлээс хамгаалах хүрээнд хөдөө аж ахуйн гол гэсэн 5 бүтээгдэхүүний гаалийн татварыг 93,5 хувь хүртэл, бусад бараа бүтээгдэхүүний татварыг тэглэх тухай асуудлыг хөндөж байгаа юм. Энэ утхйа асуудлаарх ээлжит уулзалт маргааш Сингапурт болох юм.
 
 
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гаалийн татварыг 92 хувиар бууруулна   
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй