2015 он гэхэд Ховд аймгийг босоо тэнхлэгийн буюу Хятад, Орос улстай холбох замын уулзвар болгох мөн хэвтээ тэнхлэгийн буюу Улаанбаатар хоттой холбох 1000 орчим километр замыг ашиглалтанд оруулна гэсэн зорилтыг Засгийн газраас гаргасан.
Тэгвэл энэ долоо хоногт баруун бүсийн босоо тэнхлэгийн 85 километр, Улаанбаатарын чиглэлд буюу хэвтээ тэнхлэгийн 100 гаруй километр зам буюу нийт 200 километр замыг Зам тээврийн яам хүлээж авлаа.
Эдгээр замыг барих ажлыг “Алтайн зам” компани, “Чайна Гезоуба” групп 2-3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Одоогоор ховд аймгийн Буянт, Зэрэг, Мянгат, Манхан, Цэцэг, Алтай зэрэг найман сум засмал замтай холбогдоод байгаа. Ховдын чиглэлд тавигдаж байгаа босоо тэнхлэгийн 700 гаруй, хэвтээ тэнхлэгийн 1000 орчим кило метр замыг ашиглалтанд оруулснаар Ховд аймгийн 16 сумын 11 нь хатуу хучилттай замаар холбогдох юм байна.
| Ховд аймгийн чиглэлд 180 гаруй километр зам ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 1339 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.