![](/uploads/201307/news/thumb/31b43840cadc42c2f1912a49197ce0de_x3.jpg)
Өчигдөр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд болсон “100 яруу найрагч”, “100 хайрын шүлэг” цэнгүүнд яруу найргийн олон мастерууд ирсний дунд Ш.Гүрбазар гуай байсан юм.Уг цэнгүүнд өөрийн “Хандармаа” хэмээх шүлгээ сонирхуулж үзэгч олныг хөгжөөлөө.
Тэрээр миний сэтгэл хөөрч байна. 100 яруу найрагч шүлэг унших учраас ганцыг унш гэсэн болдог бол арвыг уншмаар байна. Аль шүлгээ уншихаа мэдэхгүй байна. Би гэдэг хүн 15 наснаасаа эхлээд дурласаар яваа. Тийм учраас тоймгүй олон шүлэгтэй /инээв/.
“Хандармаа”
Хар торгон хамжаарыг чинь боржгонд харлаа, Хандармаа
Үзтэл хөөрхөн царайг чинь үзэмчинд үзлээ, Хандармаа
Ангир цагаан цээжийг чинь эр болохдоо тэвэрлээ, Хандармаа
Ардын дуу гэж бодоод хэсэгтээ мартлаа, Хандармаа
Хандармаа, ханиасаа нуусан харцны минь жаргал нь юм билээ, Хандармаа
Үрдээ ч яриагүй үнэний зовлон нь юм байна лээ, Хандармаа.
МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар: Би гэдэг хүн 15 наснаасаа эхлээд дурласаар яваа... | ||
Үзсэн: 1995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.