Шууд Chart

Брюус Лигийн хувцсыг дуудлагаар худалдаалжээ

2013-12-09 09:40:32

Холливудын алдарт жүжигчин агсан Брюус Лигийн хамгийн сүүлийн уран бүтээл болох “Үхлийн тоглоом” киноныхоо зураг авалтын үеэр өмсч байсан шар өнгийн спорт хувцсыг Хонг Конгод болсон дуудлага худалдаагаар 100 мянган ам.доллараар арилжаалсан байна. Тулааны урлагийн домогт жүжигчин одоогоос 40 жилийн тэртээ өвчин намдаагч хэтрүүлэн хэрэглэсний улмаас таалал төгссөн юм.  

Энэ удаагийн дуудлага худалдаагаар түүний эдэлж хэрэглэж байсан 14 хувцас хэрэглэлийг арилжаалсан аж. Тухайлбал, “Үхлийн тоглоом” кинонд хэрэглэж байсан хулсан ташуурыг 12308 ам.доллараар, шар өнгийн нанчакийг 69 мянган ам.доллараар арилжаалжээ. 

 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Брюус Лигийн хувцсыг дуудлагаар худалдаалжээ   
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй