![](/uploads/201312/news/thumb/88d8b5c13a9f5f8d1b72fdaa45d51ff2_x3.jpg)
Өчигдөр буюу энэ сарын 8-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 10181 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаарт-841, 102 дугаарт-4188, 103 дугаарт-4317 хандалт ирснээс тээврийн 291, түргэн тусламжийн 759, гал түймэр, гамшгаас хамгаалахын 14 дуудлага иржээ.
Түүнчлэн энэ сарын 6-9-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 5049 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 125 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 110 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан 6, хулгайлах 22, дээрэмдэх 2, танхайрах 26, зам тээврийн хэрэг 36, осол 50 гарч 43 хүн гэмтсэн хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Танхайн 26 хэрэг гарчээ | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.